“Ice Top” хамтлагийн дуучин асан С.БатОтгоны хэргийг шүүх хурал энэ сарын 14- ний ням гаригт Шведэд болно.
Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт тус улсын иргэн, 18 настай залууг хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэгт буруутган, цагдаа нар баривчилсан. Тэрбээр өмгөөлөгчөөрөө монгол хүн авчээ. Өмгөөллийн төлбөрийг нь Гадаадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болжээ. Түүний эл хэрэг нь тус улсын хуулиар 10 гаруй жил хорих ял оноох заалттай аж.
Өмгөөлөгч нь түүний үйлдлийг аргагүй хамгаалалт хэмээн нотлохоор зэхэж байгаа ч мэс хэрэглэсэн нь С.Бат-Отгоныг буруутгах ноцтой шалтгаан болж байгаа гэнэ. С.Бат-Отгон энэ оны хоёрдугаар сард Шведэд очоод цагаачлах виз хүссэн өргөдлийнх өө хариуг хүлээж байхдаа дээрх хэрэгт холбогдсон юм.
Хохирогч Ребел Шариф нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу агаад хамт хөлб өмбөг тоглож байсан араб залуучууд С.Бат-Отгоныг яс үндсээр нь доромжлон зодохоор дайрах үед хоёрыг нь хутгалсан гэх мэдээ бий. Хутгалуулсан залуусыг эмнэлэгт хүргэсэн ч нэг нь шархаа даагаагүйгээс нас барсан аж.