Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан. Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан нэгдүгээр сарын 18-ны өдрийн 19.06 цагт зогссон байна. Улмаар гэмтсэн хэсэгт гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22.29 цагт дулаан түгээж эхэлсэн гэнэ.