Малын гоц халдварт шүлхий өвчин өнгөрсөн онд бараг орон даяар буюу нийслэл хот, Өмнөговь, Орхоноос бусад бүх аймагт дэгдсэн. Нөхцөл байдал өдгөө ч сайжраагүй, өвчнийг хяналтдаа бүрэн аваагүй бөгөөд одоогоор 16 аймгийн 95 сум дахь 157 голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод буйг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн 12 аймгийн 21 сумын 53 голомтод хязгаарлалтын дэглэм үйлчилж буй аж. Өнгөрсөн онд шүлхий дэгдсэн 77 сумын 154 голомт дахь хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцалжээ.