Өнгөрсөн амралтын өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас болж ах дүүс, гэр бүлийнхэн нэгнийхээ аминд хүрсэн хэрэг цөөнгүй гарчээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын Хар хошуу гэдэг газар амарч явсан гэр бүлийнхэн маргалдаж, 41 настай Сийг нөхөр Б нь өшиглөж амийг нь хохироожээ. Мөн тус дүүргийн II хороонд 51 настай Г гэгч согтуудаа гэр бүлийнхэндээ агсам тавьж, эхнэрийнхээ дүү 27 настай Б-г хутгалж бүрэлгэсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт найзын даа очиж архи уусан О гэрийн эзэн Б-тэй маргалдаж зодолдон амь насыг нь хороожээ. Орон нутагт энэ төрлийн хэрэг бас гарчээ.
Төв аймгийн Аргалант сумын нутаг, Цагаан хөтөл гэдэг газар зусаж байсан Ж нь төрсөн дүүтэйгээ маргалдан хөнөөсөн хэрэг гарсан аж. Эдгээр хэргийг харьяалах аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлт сийн ажилтнууд шалгаж байна.