Дорноговь аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан Б амиа алдсаныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнийг амиа хорлосон болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр баталсан байж.
Харин юуны учир амиа хорлосон гэдгийг цагдаагийн болон ТЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна. Бидэнд олдсон мэдээллээр талийгаач Б хятад хэлтэй, өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын хэл тэст ажиллаж байжээ.
Тэндээсээ Дорноговь айм гийн Тагнуулын хэлтэст ирээд 10 сар болсон нэгэн гэнэ. Түүнийг амиа хорлохоос 1-2 хоногийн өмнө Хэн тий аймагт шилжүүлэн ажиллуулах тушаал гараад байсан аж. Тэрбээр амиа хорлохынхоо өмнө найз нөхөд тэйгээ архи уусан нь шалгалтаар тогтоогдоод буй гэнэ. Талийгаач гэр бүлгүй нэгэн байсан аж.
Г.Равжаа