Дорноговь аймгийн Тагнуулын хэлтсийн ажилтан учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тус хэлтсийн ажилтан Б-г гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэж мэдээлж байгаа юм. Харин орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан “Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй.
Хэргийг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг болон Тагнуулын хэлтсийнхэн шалгаж эхэлсэн” гэсэн хариулт өгч байна. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжээчид ажиллаж, Улаанбаатараас ТЕГ-аас хүмүүс томилогдон газар дээр нь шалгахаар явсан гэнэ.
Харин ТЕГ-т ирсэн мэдээллээр тус байгууллагын ажилтан ямар нэгэн шалтгаанаар амиа хорлосон нь тодорхой болоод байгаа гэнэ. Харин ямар шалтгаан байсныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж буй аж.