Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Ланд Лайн” компанийн захирал Д.Нэргүйд холбогдох хэргийг тус аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцэж хоёр жилийн хорих ял оноолоо. Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ашигт малтмал хайх, олбор лох, ашиглах үйл ажиллагааг хууль бусаар явуулж онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулсан гэх хэргийг Мон голд анх удаа шийдвэрлэж буй нь энэ юм.
“Ланд Лайн” компанийн захирал Д.Нэргүй нь Шарын гол сумын “Баялаг” компанийн дэргэд барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ авч тэндээ хашаа тойруулан барьж, газар шорооны ажил эхлүүлжээ. Нутгийн иргэд эхэндээ барилга барих нь гэж бодсон ч шороо ухахаас өөр ажил хийхгүй байжээ. Тиймээс иргэд хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахыг хүссэн аж. Ингээд Дархан-Уул аймаг дахь Тагнуулын хэлтсээс уг компанийг шалгахад барилгын материалын үйлдвэрлэл огт явуулаагүй, харин газрыг нь ухан алт олборлож байсан нь илэрчээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилж үүлсэн байна.
Тус компанийнхан ийнхүү барилгын үйлдвэрлэл нэрийн дор багагүй хэмжээний алт олборлосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Шинжээчдийн дүгнэлтээр бай галь орчинд 20 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэсэн тооцоо гарсан байна. “Ланд Лайн” компанийн захирал Д.Нэргүй байгаль орчинд учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлжээ. Шүүх түүнд хоёр жил хорих ял оноосон байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн Д.Нэргүйг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр хорих ялыг дээрх хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.