Булган аймгийн Тэшиг суман дахь ХААН банкны салбар энэ сарын 2-ны шөнө шатжээ. Уг банк модон байшинд үйл ажиллагаагаа явуулдаг байсан аж. Галын талаар Булган аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Д.Ууганбаяраас тодрууллаа.
-Хэдэн цагийн үед гал гарсан юм бол. Танайх очиж унтраасан уу?
-Тэшиг сум аймгийн төвөөс 245 км зайтай. Тус суманд гал унтраах тусгай анги байдаггүй учраас банк бүхэлдээ шатсан байсан. Гал шөнө дунд иргэдийг унтаж байхад гарсан учир юунаас болсныг мэдэх хүн алга. Гал гарсан шалтгааныг тогтоохоор Ажлын хэсэг тэнд ажиллаж байна.
-Галын шалтгааныг тогтоосон уу?
-Одоогоор галын шалтгаан нөхц өл тодроогүй, ОБЕГ-ын Гам шиг суд лалын хүрээлэнгээс галын тусгай шин жээч ирсэн. Мөн аймгийн Цагдаа, Онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж байгаа. Хохирлыг банкныхан өөрсдөө тогтоох байх. Галын тархалт их байсан учраас ХААН банкин дотроос ямар нэгэн эд зүйл авах боломж байгаагүй, шатаж дууссан гэсэн. Гал өөр объект руу тархаагүй.
С.Заяа