"Дорнод аймагт 14 хоног хөл хорио тогтоолоо" гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан. Тэгвэл эл мэдээлэл худлаа гэдгийг тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр
"Дорнод аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдээлж байна. Харин коронавируст халдвар болон тус халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор зарим нэгэн хязгаарлалтын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр тогтсон. Үүнд;
1. Төрийн байгууллагуудаас олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээг 01-р сарын 12-ны өдрөөс 01-р сарын 27-ний өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд хязгаарлах
2. Бөөгнөрөл үүсгэх олон нийтийг хамруулсан соёл урлаг, спортын арга хэмжээг дээрх хугацаанд хязгаарлах
3. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд оройны 22.00 цаг хүртэл ажиллах. Мөн Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийнхаа иргэдэд уриалсан болно" гэжээ.