Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд алтны лицензтэй "Эрдэнэ Монгол" компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл өгөв. Тодорхой хэлбэл, нутгийн иргэд Улаанбаатарт ирж, "Өнөөдөр" сонины дэргэдэх "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд Баянхонгорт тал дүүрэн ногоон баян заг ургадаг, дэлхийд ховор мазаалай нутаглаж байна. Тэр сайхан нутгаа ухуулмааргүй байна. Хэрвээ У.Хүрэлсүх нарт авлига хэрэгтэй бол малчид хандив цуглуулаад өгье. Төр засгийнхан гадаадын хөрөнгө оруулагчдаас авлига авсан байх. Бид авлига өгье. Үүнийхээ төлөө үр хүүхдэдээ газар нутгаа эрүүл бүрэн бүтэн үлдээе. Говийн ус, хөрс бүгдийг сүйтгэж байна. Тиймээс хоёр жилийн хугацаанд мэдээлэл, баримт цуглуулсан. Одоо жинхэнэ тэмцэл эхэлж байна гэв. Товчхондоо Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд "Эрдэнэ Монгол" компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, алтны лицензийг нь цуцлуулахыг хүсэж байгаа юм.