Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд энэ сарын 3-нд зохиогдсон нэгэн наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай охин мориноосоо унан амиа алджээ.
Тэрбээр мориноос унахдаа хүнд гэмтэл авсан аж.
Ар гэрийнхэн нь түүнийг Улаанбаатарт авчран, Гэмтэл согогийг сэргээн засах үндэсний төвд хэвтүүлэн эмчлүүлсэн ч гэмтлээ даалгүй өөд болсон байна.
Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.