“Үндэсний соёмбо” хөдөлгөөнийхөн Хан-Уул дүүргийн I хороо 120 мян гатын 14, 15 дугаар байрны оршин суугчдын цонхыг хааж, зочид буудал барьсныг буруушаан, холбогдох газруудад удаа дараа мэдэгдсэн байна. Дээрх газарт барьсан барилгыг нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар буулгахаар болсон ч өнөө хүртэл хэрэгжихгүй байгаад бухимдсан тус хөдөлгөөнийхөн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Үндэсний соёмбо” хөдөлгөөний менежер Ц.Гансүх “Тэр байрны иргэд 2006 оноос хойш нарны гэрэл үзэлгүй амьдарч байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс газар чөлөөлөх шийд вэрийг удаа дараа гаргасан ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Нийс лэлийн Засаг даргын албан тоотоор уг барилгыг бариулсан гэх Х.Анхбаяр, Л.Чимгээ нарыг нийслэлийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэсэн” гэв.