Зайсан дахь хүүхдийн засан хүмүүжүүлэх 411 дүгээр ангиас өнгөрсөн сарын 31-нд зургаан хүүхэд оргосон. Тэдний хоёрыг нь бариад, бусдыг нь цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан билээ. Тэднийг олсон эсэхийг өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан, дэслэгч Х.Баясгалангаас лавлахад “Барьж чадаагүй байсан дөрвөн хүүхдийн хоёрыг нь уржигдар буюу энэ сарын 2-нд баривчиллаа. Нэгийг нь 19.30 цагийн үед Толгойтын хуучин эцэс, нөгөөхийг нь IV хорооллын орчимд явж байхад нь манай эрлийн багийнхан оллоо. Тэд оргосноосоо хойш ямар нэгэн хэрэг түвэгт холбогдоогүй. Одоо хулгайн хэргээр ял эдэлж байсан хоёр хүүхдийг эрж байна” гэлээ.
О.НАРАН