Өчигдөр Баян-Өлгий аймаг хоёр удаа газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн “Хүйтний хөтөл” гэдэг газарт өчигдөр 14.50 цагт 3.9, 15.09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хорирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.