Зайсан дахь засан хүмүүжүүлэх 411 дүгээр ангиас өнгөрсөн сарын 31-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд хүмүүжигч хүүхдүүд оргожээ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан, дэслэгч Х.Баясгалангаас тодрууллаа.
-Зургаан хүүхэд оргосон нь үнэн үү? Яагаад тэднийг алдчихав аа.
-Хорих 411 дүгээр ангийн 16- 18 насны зургаан хүүхэд өдрийн хоолны дараа хашаа цэвэрлэж байгаад оргосон. Тэдний нэгийг нь оргосон эхний өдөр нь хөдөлгөөнт эргүүлийнхэн барьсан. Харин хоёр дахийг нь наймдугаар сарын 1-нд хо рих 411 дү гээр ангийн дэд дарга, хошууч О.Билгүүн баривчиллаа. Үлдсэн дөрвөн хүүхдийг эрэх ажиллагааг цагдаагийн байгууллагын бүх бие бүрэлдэх үүн зохион байгуулж байгаа.
-Хүүхдүүдийн шинж тэмдгийг хэлж өгөөч. Тэд ямар хэргээр ял эдэлж байсан бэ?
-Эрлийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас тэдний шинж тэмдэг, авч буй арга хэмжээг олон нийтэд мэдээлэх боломжгүй. Эд гээр хүүхдийн нэг нь хүчин, нөгөө гурав нь хулгайн хэргээр ял эдэлж байсан.
-Тэдэнд ямар нэгэн дарамт байсан юм биш биз?
-Тус ангид ял эдэлж байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх үүднээс олон төрлийн сургалтад хамруулан, аль болох ажил хөдөлмөр хийлгэдэг. Янз бүрийн дарамт шахалт байгаагүй. Хэр зэрэг төлөвшиж, нийгэмд хэрэгтэй хүн болж гарах нь тухайн хүнээс шалтгаалдаг. Одоо тус хорих ангид дээрх хүүх дүүдээс гадна 20 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа.