Үндэсний аюулгүй байдлын зөв лөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг суллуулахаар Гадаад харил цааны яаманд байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дахин шинэчлэх асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танил цуулах юм байна.
Лондон Б.Хурцыг 17 хоногийн дотор Берлинд шил жүүлэх учраас Ажлын хэсгийг нэн даруй шинэчлэх, аль шүүхэд хандахаа шийдэх учиртай. Өнгөрсөн долдугаар сарын 29-нд Британийн давж заалдах шатны шүүх Б.Хурцыг Германы талд шил жүүлэх шийдвэр гаргаж, анхан шатны шүүхийнхээ тогтоолыг ба татгаж өгсөн. Хэдийгээр тус улсын хяналтын шатны шүүхэд хандах боломж манай улсад бай гаа ч Лондонд өөрийнх нь байр суурийн эсрэг нэхэмжлэл гаргаад ялах магадлал бараг байхгүй.
Тиймээс Олон улсын шүүх, Ев ропын хүний эрхийн шүүхэд хандахын аль нэгийг сонгох болоод буй. Дараагийн шүүх хурал Лондоноос огт өөр орчин нөхцөлд болох учраас Ажлын хэсгийн гишүүдийг өөрч лөх шаардлагатай болсон юм.
Шинэч лэгдэх Ажлын хэсэгт гер ман хэлтэй, ХБНГУ-ын хууль журмыг сайн мэддэг хуульчдыг оруу лах шаардлагатай гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.
Х.Эрхэм