Баянгол дүүрэгт байрлах “Наранбулаг” зочид буудалд өнгөрсөн долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө хулгайч орж, нягтлангийн өрөөнөөс их хэмжээний валютыг нь авч одсон байна.
Энэ тухай мэдээллийг цагдаагийнхан уржигдар 13.00 цагийн үед аваад очиж шалгахад уг буудлын тавдугаар давхарт байрлах нягтлангийн өрөөний хаалгыг эвдэн, төмөр авдарт байсан зургаан сая төгрөг, 4930 ам.доллар, 6000 юанийг авсан байжээ.
Эл хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж.