Зүүн дөрвөн замд байрлах “ЕАST” худалдааны төвийг шатаасан хэргийг УМБГ-ын ажилтнууд хэрэгсэхгүй болгожээ.
Тус төвийн халаалтын хөлдсөн радиаторыг гэсгээхээр ажилчид нь шатдаг хий ашиглаж байгаад гал алдсаныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж.
Ажилчид санамсаргүйгээр ийм зүйл хийсэн, уг галд эд зүйлээ алдсан хохирогчид гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр УМБГ-аас ийм шийдвэр гаргасан байна.