Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад бай гаа. Хуулийн төсөл бат лагдан хэрэгжсэнээр олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй орчин болж, олон нийт дам тамхидалтад өртөж, халдварт бус өвчнөөр өвчлөх эрс дэл нь буурах боломжтой гэж хууль санаачлагчид үзэж буй. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сан, Зас гийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газартай хамтран манай сонин тамхины хор нөлөө болоод Тамхины хяналтын тухай хуулийн төсөлд орсон шинэ заалтуудын талаар танилцуулж байгаа билээ.
6/5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт Тамхи үйлдвэрлэг чээс төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээн авахаас татгалзах
7/6 дугаар зүйлийн 6.7.13 Интернэтээр тамхи худалдах
8/8 дугаар зүйл 8.1.7 Тамхи борлуулдаг аливаа цэгт сурталчилгааны ямар нэгэн элемент агуу лаагүй, тамхины нэр, түүний үнийн жагсаалтаас бусад хэлбэрээр тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн харуулах 8.1.8 Тамхины хайрцаг, сав баглаа боодлын гадна болон дотор талд амьтны эсвэл өөр бусад дүрс, хөгжилтэй үг хэллэг, сэтгэл татам үнэр, шинэлэг зүйл, улирлын чанартай савлагаа зэрэг хэрэглэгчдийг татах аливаа хэлбэрийн мэдээлэл агуулсан байх
8.1.9 Тамхи үйлдвэрлэгчийн “брэндийг өргөтгөх” болон “брэнд хуваалцах” үйл ажиллагаа
8.1.10 Тамхи үйлдвэрлэгч өөрөө эсвэл бай гууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүү- гийн болон эд ма териалын хандив тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлах 8.1.11 Танигдахуйц тамхины брэнд, тамхины брэндийн дүрсийг үзвэр, үйлчилгээний орчны аливаа зүйлтэй зэрэгцүүлэх буюу түүний агуулгатай холбон харуулах
8.1.12 Тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн эсвэл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа