Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бухын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 46 км-т, Ө-47°26’24.0”, У-99°33’36.0”/ 01.05-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 01:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.