Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох давж заалдах шатны шүүх хурал зургадугаар сарын 23-24-нд Британийн “Royal Court of Juctice” Дээд шүүхийн хурлын танхимд болсон. Уг шүүх хуралд манай улсын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ны Консулын газрын захи рал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр, хүү нь оролцсон юм. Британийн талаас тус улсын Гадаад хэрэг, хамтын нө хөрлөлийн яам (ГХХНЯ)- ыг төлөөлж сэр Майкл Вүүд, өмгөөлөгч Клэйр Доббинс, прокурорын төлөөлөгч Аарон Уоткинс нар оролцсон.
Шүүгч лорд Мосесийн даргалсан уг шүүх хурлын дүнг долдугаар сарын 29-нд танилцуулав. Монголчуудын таамаглаж байсанчлан шүүх хурлын шийдвэр Британийн талд гарлаа. Шүүхийн шийдвэрийг танилцуулах хуралд Элчин сайд Б.Алтангэрэл, консул Н.Батаа, өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар байлцсан байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг өнгөрсөн бямба гаригт сэтгүүлчдэд мэдээлэв.
Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр шүүгч шийдвэрлэснийг зарласны дараа Монголын Засгийн газрыг төлөөлж хуралд оролцсон ноён Э.Лаутерпахт, Б.Хур цын өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийжээ. Үүнийг танилцуулъя.
“У.ДИКСОН БРИТАНИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ”
“Шүүгчийн гаргасан шийд вэрт Монгол Улсын Засгийн газар сэтгэл нэн ханамжгүй байна. Улаанбаатарт сууж байсан Британийн Элчин сайд ноён У.Диксон айлчлалыг хөхиүлэн дэмжиж байсан нь Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг хоёр талын харилцааны чухал асуудлаар тус улсын Аюулгүйн зөвлөлийн албаны хүмүүстэй уулзаж, Лондонд зочлохыг зөвшөөрсөн сэтгэгдэл төрүүлсэн.
Гэтэл ноён Диксон ба Лондон дахь Британийн ГХХНЯ Б.Хурцыг 2010 оны есдүгээр сард албан айлчлалаар хүрэлцэн ирэхэд нь баривчлахаар Британийн цагдаагийн албатай нууцаар хамтран ажиллаж байжээ. Б.Хурцыг тэр хүү визээр Лондонд ирмэгц нь баривчлахыг мэдэж байсан тул түүнд бизнес ангиллын виз олгохоо ч ноён У.Диксон мэдэж байсан байна. Олон улсын эрх зүйн дагуу али ваа хүн Засгийн газраа төлөөлөн тус гай үүрэг гүйцэтгэж яваа бол ба ривчлагдахг үй байх халдашгүй дархан эрх эдэлдэг.
У.Диксон айлчлалыг эхнээсээ хөхиүлэн дэмжиж байсныг үл харгалзан, Британийн Засгийн газар уг айлчлалыг хийх “зөвшөөрлийг” илэрхий байдлаар өгөөгүй тул Б.Хурцыг Германы талд шилжүүлэх ёстой гэж тус шүүх шийдвэрлэлээ.
Тэр ч байтугай “ГХХНЯ зөвшөөрөл олгоогүй хэмээн нотолж, ГХХНЯнаас анхан шатны шүүхэд ирүүлсэн захидал нь тус шүүхээс энэ баримтын эсрэг шийдвэр гаргах боломжгүй болгосон” гэсэн тайлбар хийв. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, албан тушаалтнууд мэ дүүлэг өгснийг шүүх дээр бүх тал хүлээн зөвшөөрч, онцгой асуулт хариулт явагдаагүй. Харин энэ хэргийн хувьд гол үүрэг гүйцэтгэсэн У.Диксон болон ГХХНЯ-ны нэг ч ажилтан мэд үүлэг өгөөгүй. ГХХНЯ-наас гаргасан баримт нь Б.Хурцыг ирэхэд баривчлахаар бэлтгэж байсан ажилтнуудын хоорондоо солилцсон цахим шуу дангуудаас түүвэрлэн авсан мэдээлэлд тулгуурласан.
Үнэндээ Б.Хурцыг баривчлагдсаны дараахан У.Диксон гэнэт эгүүлэн дуудагдсан бөгөөд энэ талаар ГХХНЯ шүүх дээр чимээгүй өнгөрсөн. “Үүнийг бусад орны Засгийн га зар анхааралдаа авах хэрэгтэй. ГХХНЯ нь танай орны албан тушаалтнуудыг ирүүлэхийг хөхиүлэн дэмжсэн атлаа тэднийг албадан шилжүүлэхээр нууцаар төлөвлөж байж болох юм. Түүнчлэн шүүх нь ийм шийдвэр гаргасны дараа дэлхийн улс орнууд Британийн Элчин сайд нарт итгэл үзүүлнэ гэж үү”.
2011.07.29 Лондон хот
АНГЛИЙН ЭЛЧИНГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ ШҮҮХЭД ГАРГАЖ ӨГЧЭЭ
ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Манай улс цаашид хэрхэх шийдвэрээ гаргасан уу?
-Британийн “Royal Court of Juctice” Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан тусгай Ажлын хэсэг гаргасан. Цаашид хэрхэхийг Ажлын хэсэг шийднэ. Европын хүний эрхийн шүүх, Олон улсын шүүх, “Supreme Court” Дээд шүүхэд хандах гэсэн сонголт бий. Ажлын хэсэг асуудлыг тал бүрээс нь авч үзсэний дараа алийг сонгохоо шийднэ. Шийдвэрээ удах гүй гаргах байх. Гармагц нь олон нийтэд мэдээлнэ.
-Монгол Улсын Засгийн газар шүүхэд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн гэж байсан. Тэр нь хэрэг болсонгүй шүү дээ. Ямар баримт өгсөн юм бэ?
-Манай иргэн төрийн ажлаар Англид очсон. Тиймээс НҮБ-ын Тусгай үүрэгтний конвенцэд хамаарах ёстой гэсэн байр суурьтай байсан ч шүүх хүлээж авсангүй. Английн Элчин сайдын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн. Гэсэн ч харж үзээгүй.
-Б.Хурцыг хэн илчилж, барьж өгсөн бэ гэдгийг шалгах ёстой шүү дээ. Энэ асуудлыг шалгах Ажлын хэсэг юу хийж байгаа юм бол. Б.Хурцыг хэн илчлэв?
-Тийм Ажлын хэсэг байгаа юм уу. Би тэр талаар мэдэхгүй.
-Б.Хурцыг хэзээ Германы талд шилжүүлэх бол?
-Анхан шатны шүүхээс 17 хоногийн дотор гэсэн хугацаа заасан. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар хугацаа хэлээгүй. Германд шилжүүлбэл тэндээс өмгөөлөгч авна. Берлин дэх манай ЭСЯ маш сайн ажиллах ёстой болно.
БҮХ ЗҮЙЛ ТООЦООЛСНООР БОЛЛОО
Б.Хурцыг Германы талд шилж үү лэхээр Британийн шүүх хо ёр удаа шийдвэр гаргачихлаа. Түү- нийг Германд барьж өгөх гээгүй л юм бол Их Британи Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагаа хатан хааныхаа томилолтыг өвөртлүүлэн, Улаан баатарт илгээсэн Элчин сайдтайгаа хуйвалдуулан байж Б.Хур цыг Лондонд мэхэлж аваачихгүй байсан биз.
Британийн У.Диксоныг Монголд илгээсэн зорилго нь ч Б.Хурц байж болохыг гадаад дотоодгүй л шуугиж байна. Тэгэхээр Британийн шүүх улсынхаа зорилгод үйлчилсэн шийдвэр гаргах нь тодорхой. Давж заалдах шатны шүүх хурлын явц ч ийм байдалтай болсныг Б.Хурцын өмгөөлөгч нар сэтг үүлчдэд хандсан мэдэгдэлдээ илэрхийлжээ. Үүнийг мэдэж байсан учраас манай Засгийн газар ч тус улсын давж заалдах шатны шүүхийн шийдвэрт найдаагүй билээ.
Одоо томилогдоод байгаа Ажлын хэсэг ч Британийн Дээд шүүхэд хандах замыг сонгохгүй, Европын хүний эрхийн шүүхэд ч хандахгүй болов уу. Учир нь Британи Б.Хурцыг Германд шилжүүлэхээ Европын холбооны орнуудын нэгдсэн дүрэм журамтай холбон тайлбарлаж буй.
Тэгэхээр манай улсад Олон улсын шүүхэд хандах гарц л үлдэж байна. Б.Хурцын өмгөөлөгч нар ч сэтгүүлчдэд хандсан мэдэгдэлдээ “Монгол Улсын Засгийн газар энэ асуудлаар Олон улсын шүүхэд хандах болно” гэж дурдан, саналаа илэрхийлжээ.
Э.Лаутерпахт, А.Жонс, Д.Макдоналд нар дэлхийн улс орнуудад хандан “Бусад орны Засгийн газар ч үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Британийн ГХХНЯ танай орны албан тушаалтнуудыг ирүүлэхийг хөхиүлэн дэмжсэн атлаа албадан ирүүлэхээр нууцаар төлөвлөж байж болох юм” хэмээн сэрэмжлүүлэв.
Их Британи улс дэлхий даяар муугаар цоллуулан байж Монгол Улсын дипломат элчийг бусдад барьж өгөх хэрэг юу байсан юм бол.
Х.Болормаа