Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 165 суурин цэг ажиллана. Эдгээрт 166 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцин
I тунд 18,
II тунд 86,
нэмэлт сэргээх тунд 854, нийт 958 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,988 жирэмсэн эх, 12-15 насны 68,322, 16-17 насны 26,926 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.