Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумд энэ сарын 15-аас Эгийн гол эргээсээ хальж эхэлжээ. Улмаар энэ сарын 24-ний өдөр гэхэд тус сумын II, IV дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан байна.
Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб зэрэг газрууд орон нутгийн иргэдтэй хамтарч, усанд суусан зургаан автомашиныг татан гаргаад байна. Мөн өнөөдрөөс шороон далан байгуулах ажлыг зохион байгуулах талаар ОБЕГ-аас мэдээллээ.