Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоол гаргасан гэнэ. Тус хуралд орлцогчид Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулна гэж үзэж буй аж.
Харин Монгол Улсын 3асгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах зорилтын хүрээнд "Эрдэнэбүрэнгийн 9О МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина" хэмээн тусгасан. Улмаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн.
Гэсэн ч Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засгийн газрын шийдвэрээс давсан тогтоол гаргалаа. Өөрөөр хэлбэл, нэр бүхий иргэн Ховд голын Шижигтийн хавцалд БНХАУ-ын хөнгөлөлттэй 271.5 сая ам.доллараар баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зогсоох шийдвэрийг гаргаж, улмаар төслийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.
Усан цахилгаан станц (УЦС ) нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг хэлбэр ба эрчим хүчний үл шавхагдах нөөц юм. УЦС нь далан дээрээс урсан орж ирж буй усыг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг, нийтийн эрх ашигт ашигтай бүтээн байгуулалт билээ.