Mалчин гэр бүлийн амийг онц хэрцгийгээр хөнөөж, хоёр настай бяцхан хүүг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг долдугаар сарын 6-нд гарчээ. Уг хэрэг гарснаас найм хоногийн дараа Дархан-Уул аймгаас гэмт этгээдийг баривчилсан байна. Энэ тухай ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очироос тодрууллаа. -Гэр бүлийн хоёр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөж, бяцхан хүүг хүндээр гэмтээсэн хэрэг Төв аймгийн нутагт гарлаа. Хэр гийн тухай тодорхой мэдээлэл өгнө үү? -Тухайн өдрийн 20.00 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хүйтний хонхорхой гэдэг газар нутаглаж байсан малчин М-ын эхнэрийг гэрт нь, өөрийг нь малын бэлчээрт хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг ажиллаж, гэмт этгээдийг шуур хай эрэн сурвалжлан илрүүллээ.
-Хэрэг үйлдсэн этгээд талийгаачдыг таньдаг байсан юм болов уу?
-Энэ хэргийн шалтгааныг өс хонзонгийн болон шунахайн сэдэлттэй гэж хэлж болно. Талийгаач сэжигтэн этгээд Б-г удаа дараа мал хулгайлсан хэрэгт хардаж, энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж өөрт нь хэлж байсан юм билээ. Сэжигтэн Б үүнд нь өс санаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
-Сэжигтэн этгээд хэн болох талаар мэдээлэл өгч болох уу?
-1991 онд Увс аймгийн Хяргас суманд төр сөн. Бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажил, мэргэжилгүй, багаасаа мал малласан нэгэн. Аав ээж нь жирийн малчид. Тэрбээр сүүлийн үед гэрээсээ дайжиж олон сараар гэртээ очоогүй байсан юм билээ. Хэрэгт холбогдохын өмнө Улаанбаатар хотод нэгэн барилгын компанид туслах ажилтнаар түр ажиллаж байсан гэсэн.
-Өмнө нь ял эдэлж байсан гэж сонссон.
-Энэ хэрэгт холбогдуулан шалгах явцад Дархан-Уул аймгийн Шарын голоос иргэн Цгийн 30 гаруй тооны адуу хулгайлж, бусдад зарсан нь илэрсэн. Хоёр хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг үйлдсэнийхээ дараа талийгаачийн дээл, малгай, гутлыг нь өмсөж, гэрийн гадаа нь аргамжаатай байсан морийг нь хулгайлан унаж явах зуураа Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Б-гийн 18 адууг бэлчээрээс нь тууж, Борнуур сумын нутагт зарсан нь тогтоогдоод байгаа.
-Талийгаачийнх ам бүл цөөн, бүл чадал муутай байсан нь энэ хэргийн золиос болсон болов уу?
-Гэрийн эзэн 60 настай, харин эзэгтэй 54 настай, дөрвөн хүүхэдтэй айл. Хүүхдүүд нь бүгдээрээ Улаанбаатар хотод ажиллаж, сурдаг юм билээ. Тухайн үед талийгаачийнд нэг нас есөн сартай ач хүү нь хамт байсан. Хүн бүл муутай, хот суурин газрын ойролцоо нутагладаг малчин эцэг эхтэй хүмүүс тэднийгээ ойрхон эргэж, тойрдог, анхаарал тавьдаг байх нь чухал. Үүнийг иргэд анхаарах хэрэгтэй байна.