ИНЕГ-ын харьяа, На лайх дүүрэгт байрлах аэродромоос өчигдөр 12.00 цагийн үед хөөрсөн “Тэн гэ рийн найзууд” компанийн “PS-6” маркийн бага оврын нисэх онгоц сураггүй болсон тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Налайхаас Хэнтий аймгийн Хагийн хар нуурын чиглэлд ниссэн уг онгоцонд багийн хоёр гишүүнээс гадна таван зорчигч явсан байна. Хөөрс нөөсөө хойш цаг гаруйн дараа холбоо тасарсан тул онгоцыг хайж эхэлсэн юм байна. ОБЕГ-ын аврагчид, цаг даагийн мөрдөн байцаагч бүхий эрлийн баг томилж 15.00 цагийн үед Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэргээр хөөрөхөд бэлэн болоод байж. Гэтэл “PS-6”-гийн багийн дарга холбоо барьж, Хагийн хар нуураас буцаж яваагаа мэдэгджээ. Тиймээс эрлийн ажиллагааг зогсоожээ.