МАН-ын XXX их хурал үргэлжилж байна. Хурлаар намын даргад нэр дэвшүүлэгчийг сонгох, санал хураав. Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүллээ. Харин заалнаас нэмж нэр дэвшүүлэх санал гарсангүй. Тиймээс нэг нэр дэвшигч дээрээ санал хураалт явууллаа. Санал хураалтад орсон гишүүдийн 99.72 хувь нь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгохыг дэмжлээ. Ийнхүү МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг багаараа дарга болгохоор сонгож, "жинхэллээ".