Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 57 км-т, Ө-45°51’36.0” У-113°20’24.0”/ арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 19.23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 19.31 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ