Гүрж улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Токио-2020” паралимпын аварга Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөн 244 кг шахаж мөнгөн медаль хүртлээ.
Залуучууд болон насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-нд зохион байгуулагдлаа.
Сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ нь "Парис-2024" паралимпын XVII наадмын эрх олгох эхний тэмцээн болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.