ОХУ-д он гарснаас хойш 14 хүн үндсэрхэг үзэлтнүүдийн гарт амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай “Интерфакс” мэдээлжээ. Тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын хийсэн судалгааны дүнд арьс өнгө, угсаа гарлынхаа улмаас гэмт хэрэгтнүүдийн золиос болж байгаа хүний тоо өсөх хандлагатай байгаа гэнэ.
ОХУ-ын 15 мужийн хууль сахиулах байгууллагаас гаргасан тоогоор энэ оны эхний хагас жилийн байдлаар 116 үндсэрхэг үзэлтэн гэмт хэрэгт холбогдсон байна. Москва, Санкт-Петербург зэрэг хотод үндсэрхэг үзэлтнүүдийн золиос болсон хүн их байгаа аж. ОХУ-д амьдардаг ази, африк, кавказ гаралтай хүмүүсээс гадна жуулчид, бизнесменүүд ч халдлагад өртөх болсон гэнэ.