Австралийн Викториа мужийн Дээд шүүх хоёр настай охиноо хөнөөсөн Рамазан Акар гэгчид 33 жилийн ял оноосон тухай “The Sydney Morning Herald” сонинд мэдээлэв. Хүүхдийнхээ ээжээс салсныхаа дараа тэрбээр найз бүсгүйгээсээ өшөө авах хүсэлтэйгээ найзууддаа ярьж байсан гэнэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр ээжтэйгээ амьдарч байсан охиноо хулгайлсан байна. Рамазан Акар үүнийхээ дараа “Facebook” дэх хуудсандаа “bout to kill ma kid” буюу “Явж хүүхдээ ална” гэж бичжээ. “Би хуучин найз бүсгүйгээсээ өшөө авах гэж хүүхдээ алсан” хэмээн тэрбээр охиноо хөнөөснийхөө дараа хэлсэн гэнэ. Дашрамд хэлэхэд, тэрбээр өмнө нь 31 удаа гэмт хэрэгт холбогдож байжээ.
Х.ОД