Нийслэлийн Сонгинохайр хан дүүргийн XIV хорооны нутгаас өнгөрсөн баасан гаригийн өглөө бусдад хорлогдсон эмэгтэй хүний цогцос олджээ. Хэргийн газарт ажилласан УМБГ, ЭЦГ-ын эх сур валжуудын өгүүлснээр уг цогцос толгойгүй байж. Гэмт этгээд талийгаачийг хөнөөж толгойг нь тасдан цүнхэнд хийж, хог хийдэг төмөр торхонд (поошигт) нуусан байжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуур хай зохион байгуулж, та лий гаачийн хэн болохыг тогтоон, сэжигтнийг долоон цагийн дараа олж саатуулсан байна. Талийгаач эмэгтэйг Б гэдэг байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны нутаг, Алтайн гудамжинд амьдардаг байжээ. Энэ ноцтой хэргийг үерхдэг залуу нь үйлдсэн байна. Хэдийгээр тэд нэг гэрт ороогүй ч маш дотно харилцаатай байсан бөгөөд хардалтын улмаас уг аймшигт хэргийг үйлдсэн гэж эх сурвалж мэдээллээ. Сэжигтэн Г гэх залуу 1974 онд төрсөн, 37 настай, ял шийтгэл эдэлж байгаагүй нэгэн аж. Уг хэргийг өдгөө УМБГын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байгаа юм байна. Сэжигтэн анхны мэдүүлгээрээ аймшигт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа юм байна.