Засгийн газар лхагва гараг бүр хуралддаг. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг томилох асуудлыг шийдвэрлэжээ.
Тодорхой хэлбэл, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэний нисэхийн газарт 22 жил ажилласан С.Мөнхнасанг томиллоо. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг тус тус томилсон хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.