Хууль хяналтын байгууллагуудыг дам жин, хамгийн олон жил мөрд өгдөж бай гаа хэргийг 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэг тэрг үүлэх нь. Энэ хэрэгт хэн буруутай, амь насаа алдсан таван хүнийг хэн хөнөөв гэд гийг одоо хэр нь тогтоож чадахгүй явсаар УИХ-ын ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Мөрдөн байцаалтын ажил ямар шатанд яваа, ахиц гар сан эсэхийг бид сурвалжилсан юм.
ЦАГДААГИЙН ДАРГА НАРААС ДАХИН МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ БАЙНА
Монгол Улсад анх удаа онц байдал зарласан шөнө таван хүн хэн нэгний буудсан суманд өртөн нас барсан. Энэ хэргийг цагдаагийнхан шалгах нь хууль зөрчсөн үйлдэл болох учир Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгасаар өнөөдрийг хүрлээ. Мөрдөн байцаах ажил үргэлжилж, энэ хэрэгт Эргүүл хам гаалалтын газрын ажилтнуудыг саатуулан шалгасан боловч эцэстээ дөрв өн хүн дээр буусан. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг энэ хэрэгт сэжигтнээр татсан. Мөрдөн байцаалтын явцад удаа дараа мэдүүлэг авч байсан боловч сүүлийн хагас жил тэднээс ямар нэг мэдүүлэг аваагүй байна. Тэднийг Эрүү гийн хуулийн 91-д заасан гэмт хэрэгт буруутган ял төлөвлөж байсан бол өдгөө цэргийн гэмт хэрэг хэмээн үзэж, мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Тус хэргийг мөрдөн шалгах Ажлын хэсгийн ахлагчаар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дэд дарга, дэд хуранда Ц.Батболд ажиллаж буй. Түүнээс хэргийн мөрдөн шалгах ажлын үйл явц ямар шатандаа явж байгаа, нотлох шинэ баримт олдсон эсэх, ямар ахиц гарч байгааг тодруулахад “Мөрдөн байцаах ажлын нууц учир мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажил дуусах шатандаа орсон” гэхээс өөр зүйл ярьсангүй.
УМБГ-ЫН ОНЦ ХҮНД, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ МӨРДӨХ ХЭЛТЭС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН
УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс долдугаар сарын 1-ний 15.20 цагт МАХН-ын байрны өмнө очсон. Жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж байснаа сүүлдээ үймээн болж, үй мээн нь даамжирсаар дээрэм тонуул, эвдэн сүйтгэх ажиллагаа болж хувирсан билээ. Үймээн олныг хамарч, 22.10 цагт хүн нас барлаа гэсэн анхны мэдээлэл цагдаагийнханд ирсэн. Хүний амь нас хохирсон тохиолдолд хэргийн газрын үзлэг хийх ёстой ч үнэндээ баримт цуглуулах боломж бололцоо тухайн үед байгаагүй. Хэргийг мөрдөн байцаах ажил гурван жил зургаан сарын хугацанд 26 хавтаст хэрэг болоод байна. Энэ хэрэгтэй танилцах эрх сэжигтнээр татагдсан цаг даагийн ажилтнууд, хохирогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нарт нээлттэй хэвээр байна. Хэрэгтэй танилцсан зарим нэг эх сурвалж эрүүгийн хэрэг гэж үзэх үндэслэл муутай, нотлох баримт хан галтгүй байгаа талаар ярьсан юм. Олны анхаарал татсан энэ хэрэг хэрхэн шийдэгдэх, хэнийг гэм буруутайд тооцох нь бүрхэг хэвээр байсаар дараагийн сонгууль хаяанд ирлээ. Цагдаагийн дарга нар сум тараасан уу, жагсаал цуглаанд оролцож байсан иргэд рүү гал нээх тушаалыг тэд өгсөн эсэх талаар тухайн үед ЦЕГ-ыг удирдаж байсан дарга нар болон Эргүүл хамгаалалтын ажилтнууд ийн ярьж байсан юм.
Ч.Амарболд (ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал 2008.07.08)
-Эмх замбараагүй байдлын үед таван иргэн буудуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн ажилтнууд хөөгөөд буудаж байсан гэсэн мэ дээллийг нэгдүгээр эмнэлгийн эмч нар өгсөн?
-Галт зэвсэг хэрэглэсэн. Гэхдээ галт зэвсгийн тухай хууль, Цагдаагийн ту хай хуулийн заалтын дагуу резинэн сум тай болон хийн гар буу хэрэглэсэн. Байлдааны зориулалттай буу хэрэглээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Гэхдээ энэ асуудлыг ингээд орхиогүй. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба энэ хэргийг шалгаж байгаа.
Ш.Батсүх (Эргүүл хамгаалалтын газ рын дарга асан, цагдаагийн хурандаа 2008.07.12)
-Долдугаар сарын 1-ний өдрийн үй мээнийг тараахаар танайхаас гадна цаг даагийн бүх бие бүрэлдэхүүн оролцсон. Яагаад заавал Эргүүл хамгаалалтын газрыг, тэр дундаа VI тасгийнхныг онцлоод байгаа юм бол?
-Ёстой мэдэхгүй юм. Дээрээс өгөгдс өн тушаалаар бид нийгмийн хэв журам сахиулах ажлаа хийсэн. Манайхан АКА буу хэрэглэсэн болохоор ингэж байгаа байх.
-Танайх байлдааны сум хэрэглэсэн үү. Ер нь нөөцөнд байлдааны сум байдаг юм уу?
-Угаасаа байлдааны сум байхгүй. Хэрэглэе гэсэн ч байхгүй. Ерөнхий газрын хэмжээнд сүүлийн хэдэн жил байлдааны сумаар дадлага хийсэн тохиолдол хуруу дарам цөөн. Үнэ өртөг нь маш өндөр шүү дээ. АКА буу хэрэглэсэн ч бид рези нэн, сургуулийн сум хэрэглэсэн. Галт зэвсэг хэрэглэхээс бусад аргаар тараа, нийгмийн хэв журмыг сахиул гэ сэн үүрэгтэй байсан. Бид өгсөн үүрэг даалгаврыг зөрчих эрх байхгүй...
Ч.Даржаа ( Эргүүл хамгаалалтын газрын тасгийн дарга 2008.10.23)
-Та Ганцхудагт багагүй хугацааг өнгөрөөлөө. Цагдаагийн ажилтнуудад хэн бууд гэсэн тушаал өгсөн, яагаад галт зэвсэг хэрэглэснийг тодруулах нь мөрдөн байцаагчийн үүрэг байсан байх?
-Ёстой хэлж мэдэхгүй юм даа. Бид нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэгтэй байснаас хүн бууд гэсэн тушаал аваагүй гэдгийг олон удаа хэлж байна. Бид галт зэвсэг хэрэглээгүй бараг долоон жил болж байна. Энэ үйл явдал Монголын цагдаа хэдэн каск, малгайнаас өөр зүйлгүй гэдгийг харууллаа. Юун сум бэ, тийм зүйл байдаггүй шүү дээ. Үрлэн суманд хүн оногдоод үхнэ гэж байхгүй л баймаар...
Н.Ариунболд (Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч 2008.08.29)
-Танайханд хэрэг хүлээлгэх гэсэн оролдлого гаргаж байсан гэсэн. Та нарыг бас ийм байдлаар байцааж байсан уу?
-Бусад чинь хэргээ хүлээсэн. Одоо та гурав үлдлээ. Хэргээ хүлээ гэж хэлж байсан. Ер нь ингэж шаардаж, асуухыг мөрдөн байцаагчид цаанаас нь хэлсэн байдаг юм биш үү.
-Та үймээн болсон орой шөнөжин ажилласан гэсэн. Байлдааны сумаар буудаж байхыг сонссон уу. Ер нь байлдааны болон сургуулийн сумаар буудахад дуу нь адилхан байдаг уу?
-Би яаж ялгаж мэдэх вэ дээ. Байлдааны сумаар нэг ч удаа буудаж үзээгүй юм чинь.
-Та нарт хэзээ буу тарааж өгсөн юм бэ. Танд сургуулийн сум хэдийг өг сөн бэ?
-Онц байдал зарласан цагаас хойш би дэнд буу өгсөн. Гэхдээ байлдааны бус сур гуулийн сумтай шүү. Бид үймээн эхэл сэн цагаас буу, сумтай бай гаа гүй гэдгийг хүмүүс мэднэ.
-Та хэдэн сум хүлээж авсан бэ. Хэдийг нь хэрэглэсэн юм бэ?
-Надад сургуулийн 20 сум өгсөн. Түү нээс дөрвийг нь хэрэглээд бусдыг нь буцааж тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн. Сургуулийн ч гэсэн буу, сум маш нарийн тоо бүртгэлтэй байдаг. Бидэнд энэ сумаар иргэдийг айлган, тараа гэсэн үүрэг өгч байсан. Цугларсан хүмүүсийн дундуур явж “Хүмүүсээ тарцгаа, онц байдал зарлалаа, олуулаа цугларч болохг үй” гэж чанга яригчаар хэлж явж байсан юм. Тэнд цугларсан иргэд тарах янзгүй, харин ч өөдөөс чулуу шидэж байсан. Ингэж эсэргүүцэж байсан иргэдийг барив чилсан”... гэж ярилцлага өгч байсан юм.
ҮЙМЭЭНД ОРОЛЦСОН ИРГЭДЭЭ МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨСӨН
2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлын ул маас ямар хохирол учирсныг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байд лын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 10 дахь илтгэлд ийн дурджээ. Олныг хамарсан үймээний улмаас та ван иргэн амь насаа алдсан. Үймээнд гар бие оролцсон болон сонир хож байсан нийт 401 хүн гэмтжээ. Албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын албаны дөрөв, цагдаа, дотоодын цэргийн 393 алба хаагч гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ үеэр 155 иргэн, 118 аж ахуйн нэгжид 11,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг тогтоогоод байгаа юм билээ.
УИХ-аас Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль баталсны дагуу дотнын хүнээ алдсан иргэдэд тус бүр 50 сая төгрөг, эрүүл мэндээрээ хохирсон цаг даагийн байгууллагын 397 алба хаагчид 442,5 сая төгрөг, Төрийн албаны тухай хуулийн дагуу 423 цагдаагийн алба хаагчид 42,3 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ. Үймээний хэрэгт холбогдуулан 721 хүнийг цагдаагийн ажилтнууд саатуулан шалгаж, 280 гаруй хүнийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, ял шийтгэл оноожээ. УИХ-аас 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталж, үймээн самууны хэрэгт холбогдсон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, анх удаа гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүсийн ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан.
Энэ хэргийн улмаас дотнын хүнээ алдсан иргэд хамгийн их хохирол амссан. Албан үүргээ гүйцэтгэж байгаад хүнд гэмтсэн цагдаагийн нэг ажилтан гурван жилийн дараа тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа. Хэрэгт шалгагдаж байгаа цагдаагийн дарга нар сэтгэлийн түмэн зовлонтой өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. Тухайн үед цагдаагийн байгууллагыг удир даж байсан хошууч генерал Ч.Амарболдын эрүүл мэнд тааруу байгаа ч гадаа дад эмчлүүлэх эрхгүй байгаа аж. Гэмт хэргийг эцэслэн шийдэхэд нотлох баримт хамгийн чухал. Долдугаар сарын 1-ний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар хангалттай нотлох баримт олж чадсан бол асуудлыг шийдэх хугацаа хангалттай өнгөрлөө. Хэрвээ олоогүй бол хуулийн дагуу үнэн байдлыг ард түмэнд хэлж, эцсийн шийдвэрээ гаргаасай.