Д.ДОНДОГ: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛД МӨНГӨ, УЛС ТӨР ОРОЛЦЧИХГҮЙ Л БОЛ БУРУУГҮЙГ МИНЬ ТОГТООНО
Туслахынхаа нэрээр газрын хууль бус наймаа хийсэн, мөнгө луйвардсан гэх мэт үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг Ерөнхий прокуророос Тамгын газарт ирүүлээд байгаа. Энэ талаар түүний байр суурийг тодрууллаа.
- Ерөнхий прокуророос Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Тамгын газарт тавьсан байна. Та үүнтэй танилцсан уу?
-Танилцаагүй байна. Гэхдээ өмнө нь бичиж байсан мөнгө тараасан, идсэн тухай л асуудал байх. Төв аймгийн сонгогчдоос асуу. Тийм зүйл байхгүй. Төрийн алба, ямар нэг газарт ах дүүгээ оруулсан, тендер будилаантуулж, хууль зөрчсөн юм байгаа бол одоо гаргаад ир. Яагаад төрийн ажлыг мөрөөрөө хийж байгаа хүн шоронд явах ёстой юм. Миний ард гэр бүл, найз нөхөд, сонгогчид бий. Тиймээс надад хууль бус мөнгөний асуудал байхгүй. Сонгуулийн үеэр мөнгө зээлж авсан нь үнэн. Сонгуулийн дараа буцаагаад төлсөн. Би буруутайгаар ямар нэг зүйлд орооцолдсон бол явдаг газар нь явна. Гэтэл тийм зүйл байхгүй. Улс төр, мөнгө хоёр шалгах явцад бүү оролцоосой гэж хүсэж байна. Энэ хоёр зүйл л оролцвол мань мэт нь өчүүхэн болно.
-“Сүмбэр” гэдэг компаниас та хэдэн төгрөг зээлсэн юм бэ?
-150 сая төгрөг зээлээд сонгуулийн дараа буцааж төлсөн. Тэд над руу ярьж, “Энэ асуудал тантай холбоогүй” гэдгийг хэлсэн. Ганц үймүүлж буй хүн бол миний орон тооны бус туслах байсан Сайнбаяр гэдэг залуу. Тэр олон хүнийг хооронд нь бужигнуулаад хаясан байсан. Надтай хамт ажиллаж буй хуульч руу “Хандив авсан гээд хэлчих. Тэгээд хэн хэн нь хал балгүй салъя” гэж ярьсан байсан. Би хийгээгүй юмыг хүлээнэ гэж байхгүй. Намайг гүтгэж шийтгэж болох юм. Түүнээс биш энэ бүхэн төрийн нэр хүндэд халдсан хэрэг. “Сүмбэр” компани хүмүүсээс мөнгө авсан юм билээ. Түүнд мөнгөө өгсөн хүмүүс надаас бас уучлалт гуйсан, та холбоогүй юм байна гэсэн. Тэр компанийнхан “Танай энэ залуу биднийг таны эсрэг мэдүүлэг өг гэж шахаад байна” гэж утасдсан. “Сүмбэр” компани, Сайнбаяр хоёр маргалдаад нэгнээ хуулийн байгууллагад өгсөн юм билээ. Сайнбаярыг шалгаж байгаатай холбогдуулаад өнгөрсөн жил намайг прокуророос дуудаж байцаасан.
-Орон тооны бус туслах байсан хүн ямар учраас Таныг ийм хэрэгт хутгах болсон юм бол?
-Манай аймгийн залуу. Аав, ээжийг нь сайн танина. Туслахаараа аваач гээд гуйхаар нь авсан. 2007 оны намраас 2008 оны долдугаар сарын 1 хүртэл ажилласан. Хууль гараад гишүүдийн орон тооны бус туслахыг цомхтгосон шүү дээ. Үүнээс болоод л “Та намайг халлаа” гэх мэтээр гомдоллосон. УБЕГаас гишүүний туслах байна, гадаад паспорт авна, цагдаагийн газарт очоод “Гишүүн дугаар аваад ир гэсэн” гэх мэтээр миний нэрийг ашиглаад яваад байгаа. Тэр байгууллагаас нь надад ийм юм болоод байгааг мэдэгдсэн. Ийм л хүнтэй би учирсан байна. Сайн ч, муу ч миний туслах байсан учраас өнөөдрийг хүртэл түүнийг хуулийн байгууллагад өгөөгүй. Миний нэрийг барьж тэр мөнгө авсан юм билээ. Зарим зүйлийг нь би хэвлэлээс л мэдэж байна. Ингэж миний эрхэнд халдаад байвал асуудал хөндөнө. Гэхдээ байдлыг харзная. Ажлаа гэмгүй хийгээд, олон жил төрд зүтгэж байгаа миний багцааг хүмүүс мэднэ. Үнэн ялна, тэр хүмүүс ч надаас уучлалт гуйх ёстой. Тэр залуу өөрөө ухамсарлах байх. Өмгөөлөгч нь намайг МАН-аас сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нөхцөлийг хангана, эсвэл хүлээн зөвшөөрөөд тохиръё гэх мэт болзол тавьж байна гэсэн. Би алийг нь ч хүлээн зөвшөөрөхгүй, нэр дэвшихгүй болбол тэр л биз. Ард түмэн сонговол сонгоно.
-Тэр залуу ганцаараа энэ бүхнийг амжуулж чадахгүй байлгүй дээ. Та ч гэсэн улс төр орох вий гэж болгоомжлоод байна. Тэгэхээр түүний ард таны нэр хүндийг гутаах зорилготой хэн нэгэн байгаа юм биш үү. Танд сэжиглэж байгаа хүн бий юү?
-Нэгийгээ шоронд хийхээс ч буцахгүй улс төр бий болсон байна. Түүний ард хэн байгаа тухайд толгойд бодол бий. Гэхдээ хэлэхгүй. Адилхан л сууж байгаа журмын нөхөд шүү дээ. Хуулийн байгууллага шалгаад шийдэх байх.
УИХ-ын гишүүн Д.Дондог нарын хүмүүст холбогдох хэргийг Улсын ерөнхий про курорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаад түүний бүрэн эрхийг түд гэлзүүлэхээр УИХ-д хандсан нь ша тахууны үнэ нэмэгдсэн, ховордсоноос ч дуулиант асуудал болоод байна. Энэ талаар прокурорын байгуул лагын албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Дондог гишүү ний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнгөрсөн мягмар гаригийн үдээс хойш УИХ-д хүргүүлсэн.
Гэхдээ одоогоор хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Түүнд холбогдох хэргийг АТГ, Улсын мөр дөн байцаах газарт шалгаагүй, яагаад заавал дээрх албанд шалгасныг хүмүүс гайхаж байж магадгүй. Энэ хэрэгт Д.Дондогоос гадна өөр хэд хэдэн хүн холбоотой, тэдний дунд хууль сахиулах байгууллагын хоёр алба хаагч байгаа аж. Тиймээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчид шалгажээ. Мөрдөн байцаалтын шатанд УИХ-ын гишүүн Д.Дондог болон ЭЦГ-ын III хэлтэст ажиллаж байсан хоёр алба хаагч хамтран барилга барих газар олж өгнө хэмээн бусдаас их хэмжээний мөнгийг залилсан нь нотлогдож буй гэнэ. Түүнээс гадна өөр гэм буруутай үйлдэл ч тогтоогджээ. Гэхдээ тэдний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно шүү дээ гэж эх сурвалж хэлсэн юм.