Өнгөрсөн амралтын өд рөөс эхлэн АИ-92 бензин ховордож, бэлэн мөнгөөр биш зөвхөн карт, талоноор олгож эхэлсэн нь амьдрал ахуйгаа залгуулах гэж ядаж яваа жирийн иргэд, жолооч нарт хүнд туссан. Дотоодын нефть импортлогчид хомсдолыг да лимдуулан бензиний үнийг 2000 төгрөг болгон хөөрөгдлөө. ОХУ-аас нефть импортолдог “Сод Монгол”, “Петровис”, “Шунхлай”, “Магнай трейд”, “Жаст Ойл” зэрэг хэдхэн компанийнхан үгсэн хуйвал даж, шатахууны үнийг хөө рөгддөг гэсэн хардлага олны дунд бий. Энэ шударга бус байдлыг олон өдрийн турш байх ёстой зүйл мэт харж суусан Засгийн газар, Газрын тосны газрын дарга нар сая нэг сэхээ оров бололтой.
Хамгийн их эрэлт хэрэгцээтэй АИ-92 бензинийг өчигдрөөс бэлэн мөнгөөр олгох шийдвэр гаргалаа. Газрын тосны Газрын дарга Д.Амарсайхан уржигдар “Шатахууны хангалттай нөөц бий. АИ-92 бензин 17, дизель түлш 13, АИ-80 бензин 39 хоногийн нөөцтэй. Нөөц хангалттай байхад хязгаарлалт хийж, үнийг нь хөөрөгдсөн компаниудад хариуцлага тооцох ёстой. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг шалгалт хийж, нефть импортлогчдод шатахууны үнийг буулгаж, заавал талон, карт шаардахгүйгээр олго гэсэн үүрэг өгсөн” гэж мэдэгдсэн. Тэрбээр шатахуун дамласан компаниудын орлогыг хураан улсын орлого болгоно гэсэн нь дэндүү даварсан импортлогч компаниудад нөлөөлсөн бололтой.
“Петровис”-ын ШТС-аас бэлэн мөнгөөр бензин авч зогссон үйлчлүүлэгч Т.Удвал “Урин дулаан цагт агаарт гарч, баяр наадамдаа бэлтгэх гэсэн бидэнд бензиний хомсдол, талийсан үнэ хоёр дарамт болж байна. Ашгүй өнөөдрөөс мөнгөөр нь өгч эхэллээ. Гэхдээ дүү бид хоёр энд тэнд дугаарлаж байж карттай болсон. Ёстой хүүхдүүдийн хэлдгээр шатсан юм болж байна” гэв. Хажууд байсан нэ гэн “Энэ байдал нүд аргацаа сан хэдхэн өдрийн үзүүлбэр байх аа. Банкаа дүүргэж авах юм шүү. Наадмаар олдохоо байж мэднэ. Монголын хууль гурав хоног гэдэг дээ” гэх нь сонсогдов.
Юутай ч шатахууныг бэлэн мөнгөөр олгож эхэллээ. Монгол Улс Монополийн эсрэг хуультай. Хэдхэн хүний шуналаас болж хоёр сая гаруй хүн хохирох нь зүйд нийцэхгүй. Шатахууны үнийг дураараа савлуулж, унтаад сэрэхэд өсгөж, бууруулдаг компаниудтай тооцоо бодох цаг болсон юм биш үү. Ажлаа хийж чаддаггүй хэрнээ ард иргэдийнхээ хоолны мөнгийг хумслахдаа гаршсан дотоодын нефть импортлогчидтой хариуцлага тооцох газар байна уу. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан шатахууны зохиомол хомс дол бий болгосон хэмээн хэвлэлийнхнийг зэмлэж бай сан. Үнэндээ бид ийм зүйл болох гээд байна шүү гэдгийг эрт анхааруулсан. Харин шатахуун импортлогч компаниуд хэрэглэгчдэд зохиомлоор хязгаарлалт хийж, цаагуураа хэдэн тонноор нь өндөр үнээр дамлан зарж байсан баримт бий. Тухайлбал, “Магнай трейд” компанийнхан ийм асуудал гаргасан юм.