Монголын үндэсний музей буюу хуучнаар Үндэсний түүхийн музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энх бат албан тушаалаа ашиглан түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, алтан, мөнгөн эдлэл хулгайлан бусдад худалдсан, за римыг нь хил давуулахыг завдаад хууль хяналтынханд саатуулагдсан. Монгол Улсад түүх, соёлын дурсгалт зүйлсийг ердийн, хосгүй, хосгүй үнэт гэж ангилдаг. Эдгээрийн аль ангилалд багтах бүтээл вэ гэдгийг Соёлын өвийн төвийнхөн үнэлж, дүгнэдэг юм байна.
Түүх, соёлын хосгүй үнэт бүтээлд бүртгэгдсэн зүйлс нэг их олон байдаггүй, ердөө 593 бүтээлийг Засгийн газрын тог тоолоор хосгүй үнэт бүтээлд бүртгэсэн байх юм. 2008-2010 оны хооронд түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг хулгайлж, дээрэмдсэн хэрэг 117 удаа гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Үүний 98 нь хулгай, найм нь дээрэм, албан тушаалаа ашигласан хэрэг нэг гарсан нь дээрх Б.Энхбатад холбогдоно. Тэрбээр 2004-2007 оны наймдугаар сар хүр тэлх хугацаанд Үндэсний музейн сан хөмрөгөөс удаа дараагийн үйлдлээр 410 нэрийн 1004 ширхэг түүхийн үнэт үзмэрийг хулгайлж, худалдан улсад 10.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм.
Тэрбээр Ё.Дамдиндорж гэх хүнд хулгайлсан эд зүйлээ худалддаг байсан хэмээн хууль хяналтынханд мэдүүлсэн. Уг хүн нь 72-88 ДГА улсын дугаартай “УАЗ- 469” маркийн автомашины жолооч Ж.Мөнхбат нарын хүмүүсээр дамжуулан, нууцаар хил давуулж байсан гэдэг. Ж.Мөнхбатыг 2007 оны наймдугаар сарын 2-нд Үндэсний түүхийн музейн үзмэр, түүх, соёлын дурсгалт зүйл болох суварга хэлбэртэй эмэгтэй хүний толгойн боолт үсний мөнгөн хавчаар зэрэг 14 нэрийн 22 ширхэг 1.2 тэрбум төгрөгийн эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсний дараа цагдаагийнхан олж саатуулсан.
Үндэсний музейн сан хөмрөгч Б.Энхбатын хулгайлж гаргасан алт, мөнгө, хашаар урласан үзмэрүүд
Шүүхээс Б.Энхбатад гурван сая төгрөгийн эд хөрөнгийг нь хурааж, 10 жил хорих ял оноогоод, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гурван жилийг нь өршөөн хасаж, долоон жил хорихоор шийдвэрлэсэн юм. Харин Ж.Мөнхбатад эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэг сая төгрөгийн эд хөрөнгийг нь хурааж, зургаан жил хорих ял ногдуулсан ч мөн л гурван жилийг нь өршөөн хассан билээ. Улмаар Б.Энхбат болон түүний хулгайлсан үнэт эдлэлийг худалдан авч хил давуулдаг байсан, уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцсон Ё.Дамдиндорж нараас тус бүр 4.5 тэрбум төгрөг гаргуулж, Үндэсний түүхийн музейд олго хоор шийдвэрлэсэн юм. Гэвч тэд өнөө хүртэл улсад учруулсан хохирлоо төлөөгүй, хулгайлсан эд зүйлсээс нь нэг ч олдоогүй байна.
Интерполын Монголын товчоо болон ЭЦГ-аас тэдний хулгайлсан эд өлгийн зүйлсийг эрэн сурвалжилж буй тухай зурагтай мэдээллийг саяхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Хэрэг гараад 5-6 жил өнгөрсний дараа ийм арга хэмжээ авч байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч олон улсад гаргасан бол дуудлагаар худалдах гэж байхад нь олж авах боломж өндөр байдаг юм байна.
ЭЦГ-ын эх сурвалж “Манайхан энэ оны эхээр Интерполд хандаж, Б.Энхбатын хулгайлсан эд зүйлсийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар илгээсэн” гэлээ. Энэ талаар тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлт хариуцсан төлөөлөгч, ахмад Г.Баярбат “Олон улсын эрүү- гийн цагдаагийн байгууллага Интерполтой хамтран ажиллаж, түүх, соёлын дурсгалт зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулж байна. Саяхан Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа түүх, соёлын хосгүй дурсгалт зүйлсийн талаарх мэдээллийг Интерполын санд илгээсэн. Тус байгууллагад олон улсын хэмжээнд дуудлагаар худалдах гэж байгаа зүйлсийг заавал мэдэгдэж, эрэн сурвалжилж байна уу, үгүй юү гэдэг лавлагаа авдаг.
Ингэснээр олон улсад манай улсын түүх, соёлын дурс галт зүйлсийг дуудлага худалдаагаар худалдах гэж байвал бидэнд мэдэгдэж, бид хураан авах эрхтэй болдог юм. Улмаар түүнийг хилээр гаргасан, худалдсан зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлэх боломжтой болно” гэлээ. Харин энэ талаар Интерполын Монголын товчооныхноос тодруулахад ямар нэгэн тайлбар өгөхийг хүссэнгүй. Өнөө маргаашийн хэрэгцээний хэдхэн төгрөгөөс болж, өвөг дээдсээс уламжлан тахиж, шүтэн хайрлаж, хамгаалж ирсэн түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг харийнханд, тэр дундаа хятадуудын захиалгаар хулгайлан худалддаг бүлэг байдгийг цагдаагийнхан илрүүлэн шалгасаар байгаа ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна.
Ахмад Г.Баярбатын ярьснаар “Суурьшмал хятадуудын зарим нь түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдан авах бизнес эрхэлж байгаа гэсэн мэдээлэл бий. Хятадууд авч байна гэдэг нь Монголын соёлыг Монголд нь хадгалах гэж авахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ченжүүд нэртэй хэдэн монгол ху далдан авч тэдэнд өгдөг. Хулгайч нар ченжүүдэд хул гайлсан зүйлээ худалддаг. Түүгээр зогсохгүй зурагтаар цацаж буй “Эртний эдлэл худалдаж авна” гэх мэт зарын цаана хууль бус зүйл байгаа.
Харамсалтай нь үүнд цагдаагийнхан хяналт тавих боломж байдаггүй” гэсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө түүх, соёлын ердийн үнэт зүйлсийг хилээр чөлөөтэй нэвтрүүлдэг байж. Хууль бус эд зүйлийн наймаачид энэ байдлыг далимдуулан хосгүй үнэт бүтээл байсан ч ердийнх болгоод гаргаж байсан учраас цагдаагийн байгууллагынхан эрчимтэй тэмцэж байж ердийн ч бай түүх, соёлын үнэт зүйл сийг хилээр гаргахаа больсон юм. Яагаад хятадууд манай эд зүйлсийг авч, үнэ хүргээд байна гэхээр шашин соёл ойролцоо Монголын түүхийг өөрийнхөө болгон хувиргах бо ломж той байдагт юм байна.
Г.ЦОЛМОН