Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ. Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Экспортыг хязгаарлаж, он дуустал мал, мах гаргахгүй" гэж мэдээллээ.
Мөн түүнээс хүнсний бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтийн талаар тодруулахад "Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй байгаа. Нарийн ногооны асуудал нь БНХАУ-ын Эрээн хотод гарсан коронавирусийн тархалттай холбоотой. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. Тиймээс цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд ирүүлэх боломжийг судалж байна" гэв.