Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Тодруулбал, Ерөнхий сайд улбар шар түвшин болон шар түвшинд мөрдөх үйл ажиллагаа, холбогдох дүрэм журмыг шинэчлэх үүргийг УОК-т өгчээ. Мөн 11-р сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэйгээр урлаг, соёл спортын үйл ажиллагааг нээх чиглэл өгсөн бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хариуцлагын гэрээг шинэчлэх болсон талаар албаныхан мэдээллээ.