Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Д.Батбаатарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдож, харин БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар өмнө БШУ-ны сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнг томилов.
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
- 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
- 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
- 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
- 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
- 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2020 оны долдугаар сарын 8-ны Монгол Улсын Ерөнхий Сайдын 10 дугаар захирамжаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны сайдаар томилсон.