Бээжингийн өвлийн олимпын гал 10-р сарын 18-нд, Грекийн эртний Олимпиа суурин дахь Херагийн сүмийн дурсгалт газраас бадамлажээ. 2000 гаруй жилийн түүхтэй олимпын өлгий нутаг Хера ариун сүмээс дүрэлзсэн гал Бээжинг дахин зорьж буй юм.
Бээжингийн Өвлийн олимпыг 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр үзэгчгүй зохион байгуулах юм. Мөн бүрэн тамирчид очсон даруйдаа 21 хоног тусгаарлагдах бөгөөд бүрэн тундаа хамрагдсан байх ёстой гэх шаардлагыг тавьж буй аж. Паралимп болж өнгөрсний дараа, Өвлийн олимп гуравдугаар сарын 13-ны өдөр хаалтаа хийх ажээ.
Ташрамд дурдахад, БНХАУ ирэх онд хилээ нээхээр төлөвлөж буй бөгөөд энэ үед хүн амынхаа 85 хувийг дархлаажуулсан байх талаараа мэдээлсэн билээ.