Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёр давхар зочид буудлын барилга шатаж хоёр хүн амь эрсэдсэн хэрэг энэ сарын 11-12- нд шилжих шөнө гарчээ. Мэдээлэл шуурхай удирд лагын төвийн 101 дугаарын утсанд 03.00 цагийн үед гал гарч байгаа тухай дуудлага ирж, энэ дагуу НОБГ-ын харьяа гал унтраах 10, 64 зэрэг дөрвөн ангийн гал сөнөөгчид ажиллажээ.
Галыг унтраасны дараа шалгалт хийхэд дороо дэлгүүртэй, дээд давхартаа зочид буудалтай тус барилгын нэг өрөөнөөс хоёр хүний цогцос олдсон байна.
Хүний амь нас хохирсон хэрэг гарсан тул гал сөнөөгчид хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Баян зүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас хэргийн талаар лавлахад “Одоогоор хохирогч нарын хэн болохыг тогтоож хараахан амжаагүй байна.
Галын шалтгааныг шинжээчдийн дүгнэлт гарахаар хэлэх бо ломжтой. ШШҮТийн галын шинжээчид хэд хоногийг дараа дүгнэлтээ гаргах байх” гэлээ.
Галын дуудлага өгсөн хүмүүсийн ярьснаар уг барил га дээд давхраасаа эхлэн шатсан юм байна. Тэдний таамаглаж буйгаар цахилгаа ны богино холболтоос гал гарсан байх магадлалтай гэнэ.