Өнгөрөгч бямба гаригт болсон “Улаанбаатар марафон” нийтийн гүйлтийн үеэр зохион байгуулалт муутайгаас тэмцээн дуусахаас өмнө замын хөдөлгөөнийг нээсэн нь оролцогчдод хүндрэл учруулжээ.
Тэр ч бүү хэл энэ үеэр хүний амь эрсэдсэн байна. Энэ талаар тэмцээн зохион байгуулагчдаас тодрууллаа. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар “Тэмцээний үеэр нас барсан 60 настай иргэн нийтийн гүйлтэд огт хамаагүй. Тэр хавьд явж байгаад золгүй тохиолдлоор нас барсныг зарим хүн дэвэргэж яриад байна. Аливаа тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг эмчийн үзлэгээр заавал оруулдаг ч нийтийн гүйлт гэдэг тухайн хүний өөрийнх нь сонирхол учраас тэр олон хүнийг хянаж цагдаад байх боломжгүй.
Гэхдээ манай байгууллагын зүгээс өндөр настай хүмүүсийг холын зайд гүйлгэж болохгүй гэж зөвлөдөг” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Хашболд “Бид 07.00 цагаас эхэлсэн тэмцээнд оролцогчдыг 12.00 цаг хүртэл барианд бүргэнэ. Түүнээс хойш ирснийг нь тооцохгүй гэж техникийн зөвлөгөөний хурлаар мэдэгдсэн. Гүйлтийн маршруттай Ажлын хэсэг танилцсаны дараа зөвшөөрөл олгодог журамтай. Тэмцээн зохион байгуулах үед зам засварын ажлаас шалтгаалан хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйн тулд гүйгчдийг явж өнгөрсний дараа зам нээсэн. Ер нь ийм хүндрэл гарах учраас энэ сард болох зарим оролцогчдыг хойшлуулахаас өөр аргагүй” гэв.
Хууль зүй дотоод хэргийн яамны 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын талбайгаас Зайсан хүртэлх замд нийтийн гүйлт зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ тэмцээнийг явуулах хүсэлтээ НЗДТГ-т ирүүлээгүй байгаа аж.