УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр ийн хөөсөн үндэслэлээ "УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намын эсрэг ажилласан" хэмээн тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваанд өмнө нь АН-ын Үндэс дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 дугаар заалтад тусгасан намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул ёс зүйн хариуцлага тооцож, сануулга өгч байжээ. Гэвч Ц.Туваан нь Үндсэн дүрмийг удаа дараа зөрчин, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул Үндсэн дүрмийн хорооны тогтоолоор Ц.Тувааныг дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнчлэлээс хасаж, сахилгын шийтгэл хүлээлгэж буй нь энэ гэнэ.
Мөн Ц.Туваан намаа удирдах "Бүдүүн дарга" болъё хэмээсэн нь АН-ынхныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэх мэдээлэл ч байна.
Үүнээс гадна Д.Ганбат "Бие дааж УИХ-д орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгийн гишүүнээс хаслаа" гэсэн юм.