Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1920 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334 704 болж өсөв. Шинээр илэрсэн тохиолдлын 1053 нь нийслэлд, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 15 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1424 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 574 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 56 069 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 10 177 нь хөнгөн, 6827 нь хүндэвтэр, 2210 нь хүнд, 360 нь маш хүнд гэсэн оноштой аж.