Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-ны өдөр боллоо.
Хуралдаанаар С.Эрдэнээс ирүүлсэн “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус цахим хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах Иргэний хэргийн танхимын саналыг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байна.