Монголын эрүүгийн ертөнцөд “шөвгөр” Өлзий хэмээн нэрлэгддэг Ж.БатӨлзий бусдаас их хэмжээний мөнгө аваад гадаадад гарсан талаар хууль сахиулагчдын дунд яригдаж эхлэв. Бидний олж сонссоноор тэрбээр манай “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан, урьдчилгаа болгон нэг сая ам. доллар аваад сураггүй болсон бололтой юм.
Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас хайж эхэлсэн гэнэ. Ж.Бат-Өлзийг ХБНГУ-д амьдарч байгаа гэх сураг гарчээ. “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх өндөр өртөгтэй гэрээ байгуулахад түүнд төрийн зарим нэг түшээ тусалсан гэх юм. Тэр хүн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Тэгвэл зарим эх сурвалж түүнийг “Мөрийтэй тоглодог хамуудаасаа их хэмжээний мөнгө аваад зугтсан” гэж ярив.
Энэ талаар бид хууль сахиулах байгууллагын эрх бүхий нэгэн ажилтнаас тодруулахад: -Ж.Бат-Өлзийг гадаадад гарсан талаарх зарим нэг мэдээлэл бидэнд бий. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаас болоод нутагтаа ирж чадахгүй, нуугдан амьдарч байгаа бололтой юм уу даа. Хэнд, ямар бай гууллагад хохирол учруулсан талаар бид мэдэхгүй. Хэн нэг иргэн, байгууллагаас хохирсон талаараа бидэнд гомдол ирүүлээгүй гэв.
Д.ГАЛТ