Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2011 оны дөрөвдүгээр сарын 20-нд гаргасан актуудын дагуу Ухаахудаг, Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэхийг түр зогсоосон. Тус газрын байцаагч дээрх замыг засаж сайж руулах шаардлага тавьсан нь хүнд даацын машинуудын экологид учруулж буй хохирлыг багасгахын тулд хийсэн зөв шийдвэр хэмээн орон нутгийн иргэд таатай хүлээн авсан юм. Зам хаасан үед “Энержи ресурс” ХХК-ийн хүсэлт болон МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас нүүрсний замд шалгалт хийгээд энэ сарын 13-нд бай цааг чид 43/291/92 тоот акт гаргаж, нүүрс тээ вэрлэх зөвшөөрлийг сэргээсэн.
Үүнээс ердөө хоёрхон хоногийн дараа дээрх замд ноцтой осол гарч, хоёр хүн нас баран, нэг хүн хүнд гэмтэж, нэг машин шатсан тухай бид мэдээлсэн. Өмнөговь аймгийн хууль хяналтын бай гуул лагаас дээрх ослын шалтгаан нөхц өлийг саяхан тогтоожээ. Үзэгдэх орчин хяз гаарлагдмал замд жолооч нар хурд хэтр үүлснээс осол гарсан гэж шинжээчид урьдчилсан дүгнэлт гаргав. Улмаар аймгийн прокурорын газраас нүүрсний тээврийг сэргээсэн нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн хэлтэстээ даалгавар өгсөн байна. Уг замыг нээхийн тулд дахин шалгалт хийсэн байцаагч нарт хээл хахууль өгсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа тул ийн шалгуулахаар болжээ.