Паралимп байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо. Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв. Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав. Ингэснээр манай байтынхны тэмцээн өндөрлөж байна. Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөх болно.