Паралимпийн наадмын таэквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн 49 кг-д Х.Энхтуяа Марокког яллаа. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д Г.Болор-Эрдэнэ Испанийн тамирчныг ялав. Тэрбээр 18.15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол мөн хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Манай хоёр тамирчин өөрсдийн жиндээ чансаагаа тэргүүлж байгаа гэнэ. Медалийн буухиа үргэлжлэх болтугай.